Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Говь гурван сайхан уулын Төрийн тахилгат "Их тахилгат хайрхан"-ы тэнгэрийг тайх ёслол болж байна

2018-06-22

Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүн сайхан ууланд орших төрийн тахилгат "Их тахилгат хайрхан"-ы тэнгэрийг тайх ёслол 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны 153 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн Говь гурван сайхан Уулын Зүүн сайхан ууланд орших Их тахилгат хайрханыг төрийн тахилгатай болгож, Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг 5 жилд үйлдэж байхаар тогтоосон.

Манай аймаг 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Их тахилгат хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслолыг анх удаа үйлдэж байсан бол энэ жил 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу зуны дунд сарын билгийн тооллын 9-ний билэгт сайн өдөр Их тахилгат хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 2 дахь удаагаа зохион байгуулж гэж байна.

Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтулгай.

Хурай хурай хурай

Хурай хурай хурай

Хурай хурай хурай

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
4 / 57%
2 / 29%
1 / 14%