Уралдааныг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2018 оны 04-р сарын 01-ний өдрөөс 2018 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэхээр зохион байгуулж, уг ажлын хүрээнд хороодын Засаг дарга нар харьяа нутаг дэвсгэрийн иргэд, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран камержуулалтын өмнө болон дараах зургийг фото зургаар баталгаажуулан, зөрчил ихээр үйлдэгддэг газрыг судлан камержуулалт хийлээ.
Болзолт уралдаанд 4 дүгээр хорооны засаг дарга нь “Од санаа” ХХК-тай гэрээ байгуулан тус хорооны Их амын 13 дугаар гудамж, Нисэхийн 2 дугаар гудамж, Замчин, Под станц, Нисэхийн 43 дугаар гудамжуудад чигийн 3 телекамерыг 4.050.000 төгрөгөөр байршуулан “Хороо” номинацад тусгай байранд орж 1 сая төгрөгөөр шагнагдсан бол 2 дугаар хорооны иргэн 10 дугаар байрны 93 тоотод оршин суугч Ю.Ганзориг нь 1.070.000 төгрөгөөр чигийн 4 телекамер өөрийн байранд байршуулсаныг “Иргэн” номинацад нэр дэвшүүлж тусгай байранд орж 1 сая төгрөгөөр шагнагдсан амжилттай оролцжээ.