Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн ГХУСАЗЗ-өөс 1-р хороог камержууллаа

2018-02-26

Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санаачилгаар 1-р хорооны 20 цэгт hikvision брэндийн камерыг суурилууллаа. Камержуулалтын ажлыг “Зөв технологи” ХХК ажлын 3 долоо хоногийн хугацаанд гүйцэтгэж, 1-р хорооны нутаг дэвсгэрт 1 ширхэг дугаар хардаг, 5 ширхэг эргэдэг, 14 ширхэг чигийн нийт 20 ширхэг хяналтын камерыг суурилуулан өнөөдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө

Камер хүлээлцэх арга хэмжээнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа, Зөв технологи ХХК-ий захирал Г.Зоригт болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэ үер дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга Б.Нэргүй хэлэхдээ “Налайх дүүрэгт 2016 онд 460 гэмт хэрэг гарсан бол 2017 онд 393 хэрэг гарч, гэмт хэргийн гаралт 14,5%-иар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан. Гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцлийг судлан үзэхэд Цагдаагийн хэлтсийн техник, тоног төхөөрөмж дутмаг, хүн амын өсөлт, ажилгүйдэл, иргэдийн хуулийн мэдлэг дутмаг байдлаас үүдэн гэр хороолол, орон сууц, гэр бүлийн орчинд гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа бөгөөд бусдын бие махбодид гэмтэл учруулах, хулгайн гэмт хэргийн тоо өндөр үзүүлэлттэй байна. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн техник технологийг ашиглах, хороо бүрийг камержуулан, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст нэгдсэн хяналтыг бий болгох шаардлагатай байна” гэдгийг онцоллоо.

Мөн дүүргийн удирдлагууд “Зөв технологи” ХХК-ий гүйцэтгэсэн хяналтын камерын байршил, нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%