Сумдын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ , үнэлгээ хийж, үр дүнгээр сумдыг шалгаруулж, шагнаж урамшуулсныг өнөөдөр гардуулан өглөө. Сайнцагаан сумын ИТХ- Санаачлагатай сайн үнэлэгдэж 1-р байр Өргөмжлөл, 500 000 төгрөг , Говь-Угтаал сумын ИТХ Хангалттай сайн үнэлэгдэж 2-р байр Өргөмжлөл 400000 төгрөг, Өлзийт сумын ИТХ Хангалттай үнэлэгдэж 3-р байр Өргөмжлөл, 300000 төгрөгөөр, дээрх сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг сарын үндсэн цалингийн 70-80хувиар урамшуулахаар шийдвэрлэсэн байна.