Налайх дүүрэгт гарч буй гэмт хэргийн гаралтыг судлан үзэхэд гэр хороолол, орон сууцны орчинд илүү гэмт хэрэг үйлдэгдэж байгаа бөгөөд 2017 онд 1-р хорооны нутаг дэвсгэрт хамгийн их гэмт хэрэг гарсан тул Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 1-р хороонд камерын хяналтыг бий болгохоор шийдвэрлэсэн.
Уг ажлын хүрээнд “Зөв технологи” ХХК тус хорооны Энгэршанд, Уурхайчид, Баянзүрх хэсэгт Hikvision брэндийн шөнө дугаар хардаг 1, чигийн 12, эргэдэг 6, камеруудыг суурилуулах ажлыг 2018 оны 01-р сарын 08-ны өдрөөс эхлүүллээ.