Гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид хуульд заасны дагуу зөрчил гаргасан этгээдэд мөнгөн торгууль шийтгэлийг бэлэн бус хэлбэрээр оногдуулах боломж бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хүрэлцээ дутмаг байгааг харгалзан өнөөдөр дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс замын цагдаагийн шалгах төхөөрөмж буюу “Police reader” багажийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн Хэлтсийн хамт олонд гардуулан өглөө.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй хэлсэн үгэндээ “Налайх дүүрэгт гарч буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахад нэн чухал шаардлагатай багаж хэрэгсэл хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Police reader” багажийг Налайх дүүргийн ИТХ-аас шийдвэрлэснийг онцолж, алба хаагчдад ажлын амжилт хүссэн юм”.