Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Орон нутагт төвлөрсөн орлогыг байгаль орчинд зарцуулах тухай журмыг аймгийн удирдлагуудад өргөн барив

2014-06-17

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Биологийн ухааны доктор  Ж.Батболд Баянхонгор аймагт ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Засаг дарга Д.Жаргалсайхан, Засаг даргын орлогч Д.Ганбаяр, ЗДТГ-ын дарга О.Тойвгоо, ХБХ-ийн дарга Б.Ганболд, Байгаль орчны газрын дарга н.Бат-Оргил нар байгаль орчны салбарт хийгдэж буй бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааны талаар танилцуулсан аж.


Тус аймагт утаа, хөрс, агаарын бохирдол их, аймгийн төвийг бүрэн камержуулсантай холбоотой ус бохирдуулах, хог хаягдал, машин угаах асуудал харьцангуй багассан. Булаг шандыг нарийвчилсан үнэлгээнд оруулж пайзжуулах ажил эхэлсэн, тоосонцрыг багасгах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа, хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчинд хохирол их учирсан. Мөн 2013 онд 21 ААНэгжид хохиролын үнэлгээ тооцуулжээ. Манай аймгийн хувьд эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийгдэх шаардлагатай байгаа. Иймд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр “Хонгорын хүдэр” ХХК-ны Хүдэр баяжуулах цехийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг батлах тал дээр анхаарлаа хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Байгаль орчны салбарт тулгамдаж буй 15 асуудал бүхий хүсэлтийг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга  Ж.Батболдод өргөн барив.


Ж.Батболд тэдэнд хандаж Байгаль орчин хамгаалах ажлыг зөвхөн төр дангаараа хариуцах ёсгүй. Иргэд, хувийн хэвшлийнхэнтэйгээ нягт уялдаатай ажиллах хэрэгтэй. Агнуурын бүс нутгийг хувийн хэвшилд түрээслүүлэх нь зүйтэй. Иргэдийн тархинд эхлээд мод ургуулахгүй бол, гудамжинд хэзээ ч мод ургахгүй гээд ард иргэдийн экологийн боловсролд ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй. Танай аймгийн хувьд Мазаалайг брэнд болгох асуудлыг ярьж байгаа. Мазаалай Монголоос өөр хаана ч байдаггүй нь тогтоогдсон. Иймд Монгол-Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Мазайлайг лабораторийн аргаар үржүүлэх асуудлыг ярьж ажил эхлээд явж байгаа талаар мэдээлэл өгөв.


Тэрээр мөн Хүдэр баяжуулах цехийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг батлах асуудлыг хууль эрх зүйн актыг өөрчлөхгүйгээр шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлээд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Засаг дарга Д.Жаргалсайхан нарт “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам” -ыг өргөн барьж хэрэгжүүлж ажиллах ёстойг санууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%