Налайх дүүргийн ИТХ

Түүхэн замнал

2015-03-28 14:09

Түүхэн замнал

 Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ардын хурлын байгууллага нь 1989 онд Гүйцэтгэх захиргаанаас тусгаарлаж, өөрийн бие даасан байр сууриа олж эхэлсэн нь хурлын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, депутат, байнгын комиссын ажлыг чиглүүлж туслах, хурлаас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тооцож ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.


    1992 оноос нутгийн өөрөө удирдах ёс Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажиж, орон нутагт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн нийтийн хурлууд бий болсон.

    УИХ-ын 1992 оны 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод районуудын засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж, тус дүүргийг 5 хороотойгоор өөрчлөн зохион байгуулсан.

    Дүүргийн ИТХ нь 1992 оноос 1996 он хүртэл 2 жилийн хугацаатай, 1996 оноос хойш 4 жилийн хугацаатайгаар Төлөөлөгчдөө сонгодог болсон байна. 

    1996, 2000, 2004, 2008 онд явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулиар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 15 төлөөлөгчтэй, 5 Тэргүүлэгчтэй, Тэргүүлэгчдийн  дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Хурлын Ажлын албатай ажиллаж байлаа.

    Дүүргийн ИТХ-ын байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь 1992-1996 онд орон тооны бус Хурлын Тэргүүлэгчдийн даргатай, орон тооны нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
    1996  оноос ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, жолооч, 2001 оноос Тэргүүлэгчдийн дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, эрх зүйч, жолооч гэсэн 4 орон тоотой, 2006 оноос Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, эрх зүйч, даргын туслах, жолооч гэсэн үндсэн 5 орон тоотой, нярав, нягтлан бодогч гэсэн 2 гэрээт нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад  2011 оноос бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Хурлын дарга, Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, Эрхзүйч бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах ажилтан, даргын туслах бөгөөд мэдээлэл технолгийн асуудал хариуцсан ажилтан, өмчийн асуудал хариуцсан бөгөөд нягтлан бодогч, архив бичиг хэргийн эрхлэгч, нярав, жолооч гэсэн үндсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  

    ИТХ-ын дэргэд Иргэний танхимын 2012 оны 3 дугаар сараас эхлэн албан ёсоор ажиллуулж эхэлсэн.

ИТХ-ын дарга нар

  1. Т.Энхтайван 1992-1993 он
  2. Д.Орги 1993-1994 он
  3.  Г.Чулуунбат 1994-1996 он
  4. Л.Дамдинсүрэн 1996-2000 он
  5. Д.Батдорж 2000-2004 он
  6. С.Батдорж 2004- 2012 он
  7. А.Ганболд 2012-2015 он
  8. Б.Лхагва-Очир 2015 оноос 
  9. Б.Нэргүй 2016 оноос

ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар

  1. А.Ганболд 1992 он
  2. Д.Буянтогтох 1992-1996 он
  3. Б.Ганбаатар 1996 он
  4. Ж.Нэргүй 1996-2004 он
  5. Л.Болормаа 2004-2012 он
  6. Ч.Зоригт 2012 оноос
  7. Г.Мөнхзаяа 2015 оноос
  8. А.Булбул 2016 оноос


2015-03-28 14:09

Сэтгэгдэл ачааллаж байна ..